Жан Ли: Авилга хээл хахуулийг бууруулах тал дээр туршлагаасаа хуваалцана гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-27 12:02:44

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Сахилга бат байцаах хорооны дарга Жан Ли албаны хүмүүсийн хамт өнөөдөр Хэнтий аймагт айлчиллаа.

Айлчиллын гол зорилго нь аймгийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор цаашид хамтран ажиллах талаар хэлэлцээр хийсэн юм.

Тус хэлэлцээрээр авилга хээл хахуулийг бууруулах тал дээр Хэнтий аймагт туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаа Сахилга бат байцаах хорооны дарга, Жан Ли  хэллээ.

ӨМӨЗО-ны намын хорооны байнгын хорооны гишүүн, сахилга бат байцаах хорооны дарга, Жан Ли нь ӨМӨЗО-доо авилга, хээл хахуулийг таслан зогсоож чадсан удирдагч юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ