Энэ жил 165 өрхийн мал отрын бүсэд өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн 8 сумын дундах отрын бүс нутгуудад энэ жил 165 өрхийн 132640 толгой мал өвөлжиж хаваржихаас 24703 толгой бод, 107937 толгой бог мал байхаар урьдчилсан судалгаа гарсан байна.
Үүнээс отрын бүс нутагт 64 өрхийн 59462 толгой мал, Чилэнгийн бүс нутагт 31 өрхийн 22172 толгой мал, Хөх дэл бүс нутагт 22 өрхийн 296664 толгой мал, Малахын талд 35 өрхийн 21342 толгой мал тус тус өвөлжиж хаваржихаар мэдээтэй байна.
Түүнчилэн “дээрх бүсийн малчид өвөлжилтийн бэлтгэл ажил хангалттай бэлдэж дуусаагүй байна” хэмээн Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын, мал аж ахуйн мэргэжилтэн н.Дашдулам хэллээ. Тэрээр мөн энэ жил өвөлжилтийн бэлтгэлд зориулж Төв аймийн нөөцөнд 605 тон өвс, 303 тон тэжээл, сум бүрийн аюулгүйн нөөцөнд 85 тн өвс, 5 тн тэжээлийг нөөцөлсөн байгаа гэв.
Т.Есүхэйтөмөр