ДОРНОГОВЬ: Малчдад туслах ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-08 10:34:01

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар олон удаагийн дамтамжтай цас орсны улмаас зарим суманд малын бэлчээр хомсдож өвөлжилт хүндэрчээ.


Малчдад туслах ажил орон нутагт эрчимтэй өрнөж байна. Сайншанд сумын наймдугаар багийн малчдад Сайншанд салхин парк” ХХК-иас 100 боодол ногоон тэжээлийн дэмжлэг үзүүлж, өчигдөр малчдад тараажээ.


УБТЗ-ын Онцгой байдлын албаны Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалалтын ангиас 20 шуудай тэжээл, 20 ширхэг нэмнээ хандивлав. Мөн "Сэтгэлийн дэм-2" хандивын аяны хүрээнд Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд 2000 боодол өвс, 200 шуудай хивэг өгсөн байна.

Холбоотой мэдээ