Өсвөр үеийн ирээдүйн босго төвөөс 130 хүүхэд зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-01 02:54:40

Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн талын үнэн зөв мэдээллийг авах хэрэгцээ  шаардлага  байнга тулгарч  байдаг ч хаанаас  авахаа мэддэггүй нь эрсдэлд хүрэх боломжийг  нэмэгдүүлдэг байна. 

Үүнтэй холбоотойгоор өсвөр  насны охидын төрөлт хөдөөд өндөр байна. ЖСАХ-ийн хэрэглээ буурсан. ХДХВ/ДОХ-ын халдварладаг замын талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байна. Тэгвэл өсвөр үеийнхэнд  үргэлж  үүд хаалга нь нээлттэй байдаг Завханы Ирээдүйн босго төвөөр он гарсаар 130 хүүхэд зөвлөгөө авч үйлчлүүлжээ.   

Тэдний 60 гаруй хувь нь бэлгийн харьцаанд орсон, жирэмснээс хамгаалах, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал сул байжээ. Тиймээс тус төвийнхөн цаашид  өсвөр үеийнхний эрүүл  мэндийн  боловсролыг  ялангуяа  нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсролыг сайжруулахад анхаарах, нөгөө талаас тэдэнд зориулсан үйлчилгээний хүртээмжийг  нэмэгдүүлэх хэрэгцээ байна хэмээн мэдээллээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ