Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-21 15:44:04

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /RIA Novosti/. Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Интер Майами” баг талбайдаа “Нэшвилл”-ийг 3:1-ээр хожлоо.


Талбайн эзэн багаас аргентин довтлогч Лионель Месси (11 ба 81 дэх минутад) дубль хийж, Серхио Бускетс (39) нэг гоол оруулсан бол хагас хамгаалагч Франко Негри өөрийн хаалганд гоолджээ.


“Интер Майами” 10 тоглолтын дараа 18 оноотой Дорнод бүсийн чансааны нэгдүгээрт, “Нэшвилл” 8 тоглолтын дараа 7 оноотой 14 дүгээрт бичигдэж байна. MLS лигийн дараагийн тоглолтод “Интер Майами” дөрөвдүгээр сарын 28-нд “Нью-Ингланд”-ын талбайд зочлон тоглох бол “Нэшвилл”  талбайдаа “Сан Хосе” багийг хүлээн авна.

Холбоотой мэдээ