К.Роналду зургаа дахь удаагаа ЕАШТ-нд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-22 10:04:23

ЛИСБОН, 2024 оны тавдугаар сарын 22 /Reuters/. Португалын 39 настай довтлогч Криштиану Роналду зургаа дахь удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд /ЕАШТ/ оролцохоор боллоо. Португалын шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинесын мягмар гарагт нэрсийг нь зарласан 26 тоглогчийн тоонд Роналдугаас гадна туршлагатай хамгаалагч Пепе багтсан байна.


2004 оны ЕАШТ-д анх оролцсоноосоо хойш К.Роналду нийт 14 гоол оруулжээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд тус тэмцээний урьдчилсан шалгаруулах шатны тоглолтуудад 10 удаа гоолдсон юмК.Роналду одоо Саудын Арабын Аль-Наср багт тоглож байгаа бөгөөд одоогоор байдлаар 42 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт өгөөд байна.


Криштианугийн тухайд гэвэл, статистикийн талаар ярих нь зүйтэй. Тэр бол 41 тоглолтод 42 гоол оруулсан тоглогч гэж Р.Мартинес хэлэв. Тэрбээр багийнхаа хамгийн ахмад тоглогч биш бөгөөд Р.Мартинес энэ онд 41 нас хүрсэн Порту”-гийн хамгаалагч Пепег шигшээгийн бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэжээ.


Пепе энэ онд Порту” клубийн салшгүй нэг хэсэг байсан бөгөөд тус баг Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч, Португалын лигт Спортинг, Бенфика”-гийн дараа гуравдугаарт орсон юм. Түүнчлэн Премьер лигээс Рубен Диаш, Диогу Дало, Бруну Фернандеш, Бернарду Силва, Диогу Жота зэрэг есөн тоглогчийг Португалын шигшээд дуудсан байна. Харин Гонсалу Инасиу шигшээ баг дахь Спортинг”-ийн цорын ганц тоглогч болж байна


ЕАШТ-д өрсөлдөх Португалын баг бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Диогу Кошта (Порту), Жозе Са (Вулверхэмптон Уондерерс), Руй Патрисиу (Рома)
  • Хамгаалагч: Антониу Силва (Бенфика), Данилу Перейра (Парис Сент Жермен), Диогу Дало (Манчестер Юнайтед), Гонсалу Инасиу (Спортинг), Жуан Канселу (Барселона), Нелсон Семеду (Вулхэм), Нуно Мендес (ПСЖ), Пепе (Порту), Рубен Диас (Манчестер Сити)
  • Хагас хамгаалагч: Бруно Фернандес (Манчестер Юнайтед), Жоао Невес (Бенфика), Жоао Палхинья (Фулхэм), Отавио Монтейро (Аль-Наср), Рубен Невиш (Аль-Хиляль), Витор (ПСЖ)
  • Довтлогч: Бернарду Силва (Манчестер Сити), Криштиану Роналду (Аль-Наср), Диогу Жота (Ливерпүүл), Франсишку Консейсан (Порту), Гонсалу Рамуш (ПСЖ), Жуан Феликс (Барселона), Педру Нету (Вулверхэмптон Уондерерс), Рафаэл Леан (Милан).

 



Холбоотой мэдээ