Вакцинтай малын махыг 21 хоног хүнсэнд хэрэглэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-11 10:34:58

Ховд аймгийн мал бүхий смудад Мялзан төст өвчний вакцинийг энэ сарын 12-ноос эхлэн 10 хоногийн хугацаанд хийхээр болжээ. Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна.

Энэ хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

Харин иргэддээ анхааруулахад  вакцинжуулалтын үеэр мэргэжлийн байгууллага, малын эмч мэргэжилтнүүдээс өгсөн зөвлөгөөг дагаж, хамтран ажиллаж, мялзан төст өвчний хор уршгаас яаралтай ангижрахыг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд уриалж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ