Иргэдэд нүүрс нийлүүлэх цэг байгуулах хүсэлтийг Шарын голын уурхайд хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:11:29

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар Орхон суманд ажиллаж тус сумын ажил байдалтай танилцлаа.

Орхон сумын ИТХ-ын дарга Н.Нямдаваа, сумын Засаг дарга Б.Батбаяр нар аймгийн удирдлагуудад сумынхаа тулгамдсан асуудлуудыг тайлбарлав. Тус сумын ЗДТГ нь 2015 онд 19 орон тоотой 235.4 сая, хоёр багт 4 орон тоотой, 52.4 сая төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж байна. Эднийх орон нутгийн төсвийн орлого 5,5 сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэл 753,5 мянган төгрөг, 13,6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын хэмжээнд энэ онд нийт 941.95 га-д тариалалт хийсэн ч хаврын болон зуны их хуурайшилтын улмаас 419 га буюу 44 хувийн ургац алдсан. Нийт 523 га-аас ургац хураалт хийж ургац хураалт 472.95 га буюу 90 хувьтай явагдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 91,2 хувьтай байна гэж сумын Засаг дарга танилцууллаа. Мөн 9927 тн хадлан бэлтгэхээс 6000 тн хадлан, 17 тонн хүчит тэжээл бэлтгэжээ. “Орхон дэлгэр” ХХК-д 1500 тн нүүрс нийлүүлэх гэрээг Шарын гол ХК-тай хийхээр төлөвлөсөн бол иргэдэд нүүрс нийлүүлэх цэг байгуулж ажиллуулахаар Шарын голын уурхайд хүсэлтээ хүргүүлжээ. Сургуулийн дотуур байр, “Эрүүл мэндийн төв”-ийн бохир усны хоолойнуудыг цэвэрлэж татан зайлуулж 17 худаг 116 м хоолойг цэвэрлэсэн тухай ярилаа.

                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ