СЭЛЭНГЭ: Хөвчийн тосгоны тулгамдсан асуудлыг шийдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Ерөө сумаас Бугант тосгон хүртэлх хатуу
хучилттай авто замын ажлын эхний үе шат эхэллээ.
Дээрх бүтээн байгуулалт нь Ерөө
сумын төвөөс Бугант тосгоны чиглэлд
хоёр давааны эхний уулзвар хүртэл барих 27.5 км замыг хатуу хучилттай болгох юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих замын ажлын гүйцэтгэгчээр "Эрдэнэт
суварга" ХХК шалгарсан байна.
Хөвчийн хэмээн нэрлэдэг Бугант
тосгон 3376 хүн
амтай, 922 өрхтэй. Энэ байдал нь тус тосгоныг
бие даан хөгжих
боломжийг бүрдүүлж байдаг.
Тус тосгоны тухайд Ерөө
сумын төвөөс 75 км зайд оршдог. Замын хувьд маш
их бартаа саадтай, ялангуяа хур бороотой, цас ихтэй үед зорчих боломжгүй болдог
байна.
Тосгоны иргэд төрийн
үйлчилгээг авахын тулд хүндрэл бэрхшээлтэй замыг туулан сумын төв рүүгээ явдаг.
Иймээс зам барьснаар Бугант тосгоны
иргэдийн хамгийн тулгамдсан асуудал шийдэгдэж байгаа
юм.