СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 1500 хяналтын камер шинээр суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-17 13:15:47

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Камержуулалтын ногоон бүс, ногоон баг аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд камер нэмж суурилуулсан байна.

 

Энэ удаа аймгийн хэмжээнд нийт 1500 гаруй хяналтын камерыг орон нутгийн төсвийн хөрөнгө болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор шинээр суурилуулжээ.

 

Хяналтын камер суурилуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг ирүүлэхэд үр нөлөө, ач тус их юм.

 

Түүнчлэн олон нийтийн газар үйлдэгдэж буй гэм хэрэг зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.

 

Холбоотой мэдээ