ДАРХАН-УУЛ: Ротари клубүүд нэгдэн Од сургуулийн уншлагын танхимыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-30 18:29:19

Дархан, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  Од сургууль нь хүүхдийн сурах орчныг сайжруулах, номтой нөхөрлөх боломжийг нээж, тохилог, тухтай орчин бүхий уншлагын танхимтай боллоо. Төслийн хүрээнд хэрэгжсэн уншлагын тахимыг тохижуулж, орчин бүрдүүлэхэд БНСУ-ын болон Монгол дахь Ротари клубүүд хамтран ажилласан байна.


Хүүхэд, багачуудын номтой нөхөрлөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн төслийг өмнө нь 18 дугаар сургуульд ротари клубүүд хэрэгжүүлж байжээ.

 

Тус клубүүд нь боловсрол, эрүүл мэндийн салбарт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дархан хотын боловсролын салбарт оруулж буй томоохон ажлын нэг нь энэ юм.

 

Уншлагын танхимын орчин сайжирснаар хүүхэд, багачууд номтой нөхөрлөх, тухтай орчинд сууж ном унших хүсэл тэмүүлэл нь нэмэгдэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж нэмэгдэж байна гэж сургуулийн захирал Х.Баярбилэг онцолж байна.

 

Тус бүрдээ үйл ажиллагаа явуулдаг найман ротари клуб нэгдэж ширээ, сандал, номын баяжилтад хөрөнгө оруулалт хийсэн болон багш, эцэг эхчүүд хамтран ангийн засвар, бусад ажлыг хамтран хийжээ.

 

40-50 хүүхэд нэг дор тус ангиар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 12 бүлгийн нийт 441 хүүхэд үр шимийг шууд хүртэнэ гэж багш нар онцолж байлаа.


Цаашид номын ертөнцөөр аялах хүсэл тэмүүллийг тус танхимаар дамжуулах нэмэгдүүлэх бөгөөд зөвхөн нэг удаагийн тохижилтоор дуусгах бус анги, танхимын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж сургуулийн захирал мэдэгдлээ.

 









Холбоотой мэдээ