СЭЛЭНГЭ: Шуурхай бүлгийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын
Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын
тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт
ажиллаж байна.
Ажлын баг өвөлжилтийн нөхцөл
байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө
өгчээ.
Өнөөдрийн байдлаар
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр"-ийн хүрээнд аймаг, орон нутгийн 75
бүлгийн 395 гишүүн, 76 техник хэрэгсэлтэйгээр сумдад ажиллаж, 12.276 малчин
өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцаж, зудын эрсдэлээс
сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэсэн байна.
Шуурхай бүлгийн долоон ажлын багийн гишүүд 21 аймгийн 60 гаруй суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.