Сургуулийн орчинд амны хаалт зүүж хэвшүүлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2025-01-27 09:45:38

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна.

 

Үүнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн амны хаалттай явуулах, амны хаалт хэвшүүлэхийг ЭМЯ зөвлөлөө.

 

Хүйтний эрч чангарч, танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул ЭМЯ, Боловсролын яамтай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.



Холбоотой мэдээ