ХӨВСГӨЛ: Мөсөн хотхоныг "Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байна.
Тус багийн хамт олон Финланд улсын Хейнола хотод болсон олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, БНХАУ-ын зүүн хойд мужийн Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсний фестивальд 2019 онд "Нарны хатан" бүтээлээр гуравдугаар байрт шалгарч байсан туршлагатай хамт олон юм.
Мөн нийт урлаачийн дунд хоёрдугаар сарын 13-15-ы өдрүүдэд “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд мөсөн урлалын тэмцээн болох юм.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 13-23-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хайчийн аманд болно.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр болдог мөсний баяр энэ жилийн хувьд 10 хоног болж өргөжиж
байгаагаараа онцлог юм.