ХӨВСГӨЛ: "Хөх сувд” мөсний баяр тэшүүрийн тэмцээнээр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ жил 24 дэх жилдээ тэшүүрийн тэмцээнээр эхэллээ.
Тэшүүрийн тэмцээний нээлтэд мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар оролцлоо.
Тэшүүрийн тэмцээний нээлтийн үеэр Хүүхдийн спортын VIII наадамд оролцох гэж буй тамирчдадаа хүндэтгэл илэрхийлэн амжилт хүслээ.
Тэшүүрийн тэмцээнд 7-18 насны 70 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд насанд хүрэгчдийн дунд хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах юм.