Монголын сурагчид Европын охидын математикийн олимпиадаас гурван хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Косовогийн нийслэл Приштина хотод болсон Европын охидын математикийн XIV олимпиадаас манай улс ын сурагчид гурван хүрэл медаль хүртжээ.
Энэ сарын 11-нд эхэлсэн тус олимпиад өчигдөр өндөрлөсөн бөгөөд Монгол Улсаас оролцсон сурагчид гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртсэн байна. Энэ удаагийн олимпиадад 56 орны 230 эмэгтэй сурагч оюун ухаанаа уралдуулсан бол манай улсаас “Эрдмийн хишиг” сургуулийн Н.Болор, “Орчлон” сургуулийн А.Мишээл, “Хархорин” сургуулийн Б.Оюунбилэг, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану нар багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нарын удирдлага дор амжилттай оролцжээ.
Манай
сурагчдаас А.Ану, А.Мишээл, Б.Оюунбилэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан бол
Б.Оюунбилэг тусгай байр эзэлсэн байна. Улмаар Монголын баг 56 орноос 33 дугаар
байрт шалгарчээ. Уг олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг
4 цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн аж.