СЭЛЭНГЭ: Хавар, яргуй хоёр
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 16
/МОНЦАМЭ/. Газар тариалангийн өлгий, үржил шимт Сэлэнгэ нутагт аль
хэдийнэ хавар иржээ.
Түүнийг илтгэн газар дороос дэлгэрэх
хээнцэр ганган яргуй мэндлэн угтах нь гайхалтай.
Сэлэнгэ нутагт хавар, яргуй хоёр
хамгийн түрүүнд ирдэг онцлогтой.
Энэ бол үржил шимт хөрстэй газар
тариалангийн бүс нутгийн бас нэгэн онцлог юм.
Зунаа зөгнөн мишээх хавар, яргуй
хоёр монгол оронд хамгийн түрүүнд Сэлэнгэ нутагт зочлон ирдэг уламжлалаа мартсангүй.














Холбоотой мэдээ
“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ
9 минут
БАЯН-ӨЛГИЙ: Засаг дарга Е.Зангар, ахлах ахлагч Ж.Алтаншагай нар “Сүлдэт багана” шагнал хүртлээ
1 цаг
Улаанбаатар