Сумо бөхийн энэ сарын банцүкэ гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-01 14:39:35

Мэргэжлийн сумо бөхийн 2016 оны хамгийн сүүлийн болох 11 дүгээр сарын буюу Кюүшюү башёгийн банцүкэ /барилдах бөхчүүдийн нэр, чансаа/ гарлаа.

Энэ сарын 13-нд эхлэх башёг 70 дахь Их аварга Харүмафүжи манлайлан барилдана. Өнгөрсөн 9 дүгээр сарын башёгийн түрүү бөх япон озэки Гоэйдо энэ сард дахин түрүүлбэл 18 жилийн дараа япончууд аварга цолтон сумочтой болно. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби цолтон болжээ. Харин озэки Тэрүнофүжи цолоо хамгаалан барилдана.

Кюүшюү башёгийн Макүүчид монголын 12 сүмоч зодоглох бөгөөд өмнөх тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлээ чамбай сайн базааж байна. Кюүшюү башёд нийтдээ манай 22 сумоч зодоглохоор болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ