Олон улсын стандартыг мөрдсөнөөр нягтлан бодогчид тайлан гаргахад хялбар болно

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:17:22

Ховд аймагт зохиогдсон нягтлан бодогч нарт зориулсан  сургалт болж байна. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны ЖДААН-ийн СТОУС-ийн сургагч багш, ASGMD компанийн захирал Д.Эхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Та  Ховд аймагт зохиогдсон нягтлан бодогч нарт зориулсан  сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сангийн яамнаас Дэлхийн банктай хамтран Ховд аймагт ЖДААН-ийн/Жижиг дунд аж ахуйн нэгжийн/ санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББ-ийн тухай, аудитын шинэчилсэн хуулийн сургалтыг зохион байгуулж байна. Яг миний явуулж буй чиглэл бол жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд хэрхэн олон улсын стандартыг хэрхэн ашиглах талаар зааж байна.

-Өмнө нь манай улсад санхүүгийн тайланд олон улсын стандартыг ашиглаж байсан туршлага бий юу?

-Байгаа. Олон улсад санхүүгийн тайланд ашигладаг хоёр стандарт бий. Өмнө нь манай оронд ашиглаж байсан стандарт бол нилээн томоохон хэмжээний, ашиглахад илүү төвөгтэй байсан. Харин 2 дахь стандарт нь 35 стандарт бүлэгтэй стандарт байгаа. Үүнийг хэрхэн нягтлан бодогч нар  тайландаа ашиглах вэ гэсэн чиглэлээр л энэ сургалт  явагдаж байгаа юм. Үүнийг ашигласнаараа нягтлан бодогч нар  тайлангаа гаргахад илүү хялбар, амар болох юм.

-Таны нүдээр харахад орон нутагт ажиллаж буй нягтлан бодогч нарын ажилд алдаа дутагдал ажиглагдаж байх юм уу?

-Би нэлээн олон жил ХААИС-д аудитын багшаар ажилласан. Би бүх хамрагдаж байгаа нягтлан бодогч нарынхаа ажилтай нь газар дээр нь очиж танилцаж чадахгүй учраас ярилцлага хийж багахан хэмжээний шалгалт авсан л даа. Миний хувьд бусад аймгуудтай харьцуулахад Ховд аймгуудын нягтлан бодогч нар тайлан тооцоогоо шударгаар гаргадаг юм болов уу гэсэн ерөнхий чиг хандлагыг авлаа. Гэхдээ энэ шалгалтаас харахад зарим нэг нягтлан бодогч бага сага алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Газар дээр нь очиж ажилтай нь бүрэн танилцаагүй учраас бас 100 хувь энэ шалгалтаар дүгнэж болохгүй. Ер нь бол боломжийн гэж хэлж болно.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ