Мэргэн буудагч Г.Нандинзаяа дэлхийд 7-д эрэмбэлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-02 13:27:11

Олон улсын буудлагын холбооноос дэлхийн шилдэг мэргэн буучдын чансааг шинэчлэн гаргаснаар манай тамирчдаас 10, урт бууны төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 7 дугаар байрт бичигдсэн амжилтаар бусад тамирчдаа тэргүүллээ.

Мөн 50 метрийн урт бууны төрөлд 14 дүгээр байрт орсон байна. Манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 10, 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааны 9, 13 дугаар байрт тус тус бичигдсэн бол ОУХМ Ц.Мөнхзул 25 метрийн спорт гар бууны дасгалд 15 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ