“Хантайшир” дэвжээний 15 жилийн ойн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-02 14:24:35

Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний 15 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ сарын 12-нд бөхийн барилдаан болно.

Энэхүү ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар 2001 онд “Хантайшир” дэвжээний тулгын чулууг тавилцаж байсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2008 оноос хойш тус дэвжээний тэргүүнээр ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаа өгсөн юм. Өнөөдөр “Хантайшир” дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ ажиллаж байна.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ