Монгол Улс хүнсний хэрэгцээний 54 хувийг хангахуйц ногоо хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-09 17:25:26

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид 220 мянган тонн, спиртний үйлдвэрийнхэн 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэгчид 14.2 мянган тонн хүнсний улаанбуудайн борлуулалт хийлээ хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 Манай улс жилийн хэрэгцээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байгаа аж. Үүнийг аж ахуйн нэгжүүд агуулахын багтаамжийн хэрээр нөөцөлж буйг албаныхан хэллээ. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг  Монгол Улс хураан авсан байна. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоо хураан авсан байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ