Ахмад сагсан бөмбөгчид Польш улсыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ“Open Cup 2016” сагсанбөмбөгийн тэмцээнийг ирэх амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 11-13-нд Польш улсын Вроцлав хотын “Редеко” спорт цогцолборт зохион байгуулна.
Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн энэхүү тэмцээнийг "Хөх толбо" холбооноос Монгол, Европт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээнд 35-аас дээш насныхны сагсан бөмбөгийн талбарт нөхөрсгөөр өрсөлдөх бөгөөд 30 шахам баг тамирчид амьдарч буй улс орноо төлөөлөн оролцоно. “Хөх толбо” холбооны удирдах нөхөд болон баг тамирчид Улаанбаатараас Польш улсад очоод байна.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
14 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
18 цаг