Арваннэгдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-28 08:55:41

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Туушин зочид буудалд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тавдугаар чуулган болно.

09.00 цагт "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" Үндэсний бодлогын чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторит шувууны томуу, мал амьтны вируст өвчний оношлогооны чадавхыг сайжруулах, мэргэжилтэн солилцох, сургалт, судалгааны төслийн нээлт болно.

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Айрбүүк Z24 компани гадаад орнуудаар хамгийн хямдаар буюу 20 мянган төгрөгөөр аялах нислэгийн тийзийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гэрэл зурагчин С.Бадамхандын “Дулаан гар” үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ