“Иргэдийг хуримтлалтай болгох” хөдөлгөөн өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-06 17:01:12

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Хуримтлалтай Монгол”, Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Иргэн бүрийг хуримтлалтай болгох” зорилгыг хэрэгжүүлэх хөдөлгөөн шинэ оны эхнээс өрнөж эхэллээ.

Тус хөдөлгөөний эхлэлийг тавьж, Хэнтий аймгийн ЗДТГ-ын 37 ажилтан, албан хаагчид нийтээрээ ХААН банкинд нэрийн данс нээлгэж, хүн бүр 30-50 мянган төгрөг байршуулжээ. Цаашид энэхүү мөнгөндөө гар хүрэхгүй нэмж хуримтлуулсанаар тэд 2 жилийн дараа САЯТАН болох уриалгыг дэвшүүлсэн байна.

ХААН банкны хувьд хуримтлалын сарын хүү нь 15,85 хувь бөгөөд та бүхэн “Иргэдийг хуримтлалтай болгох” хөдөлгөөнд нэгдэж, дурын банкиндаа хадгаламж нээлгэн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээрэй.

Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ