Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-01-18 08:01:03

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 21.

Буд гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. 

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал:  Ус

Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ