Сувилагчийн нэг өдрөөр 2000 орчим иргэн эрүүл мэндийн тусламж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-07 22:00:42

Завханы Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс сувилагчийн нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Энэ өдөр сумын гурван багийн 1987 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлжээ.  Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг дөрвөн өртөөгөөр зохион байгуулж артерийн даралт,  өндөр,  жинг үзэж биеийн жингийн индексийг нь тодорхойлж зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт 350 хүн хамрагдаж  346 иргэнийг элэгний В.С,  вирус хавдарын маркер, хеликобактер, сахарын  шинжилгээнд хамруулж үзүүлэлт эерэг гарсан 40 иргэнийг дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар шилжүүлжээ. Сумын 0-5 насны 240 хүүхдээс 192 хүүхдийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамруулж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хөтлөлтийг сайжруулсан байна. Эмэгтэйчүүдийн жирэмснээс сэргийлж байгаа байдалд судалгаа хийж, эцэг эхчүүдэд гэр бүл төлөвлөлт, томуу томуу төст өвчин, улаан бурхан, салхинцэцэг, түлэгдэлт зэрэг өвчний талаарх мэдээлэл өгчээ.

Дашрамд тус сумд энэ өвөл хүүхдүүдийн дунд томуу төст өвчний дэгдэлт их байгаа бөгөөд сумын ЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн 60 орчим хувь нь томуу төст өвчний үзлэг, дуудлага эзэлж буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ