Завханы 24 сумд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуулийг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-05 00:20:31

Завхан /МОНЦАМЭ/. “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээ Завханы Тосонцэнгэл, Их-Уул сумдад боллоо.

Энэхүү арга хэмжээг аймгийн Цагдаагийн газраас санаачлан аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөл, Прокурорын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завхан”, “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран аймгийнхаа 24 суманд зохион байгуулж буй юм. Энэ удаад Тосонцэнгэл, Их-Уул сумдын иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Завхан аймагт авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээг танилцуулж мэдээлэл өгч санал авчээ.  

Мөн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон, шүүхээс хорих ял тэнсэгдсэн болон ял хойшлогдсон, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Тосонцэнгэл тойргийн сумдын зорилтот бүлгийн 30 хүнд, Тосонцэнгэл, Их-Уул сумдын хамтарсан багийн 35 хүнд тус бүр хууль эрх зүйн сургалтыг хийжээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ