Украйнд Орос уламжлалыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2017-03-06 16:00:34

2013 оноос эрчимжсэн Орос, Украйны хямрал улс төр, эдийн засгийн шинжтэй байсан бол одоо өв соёл, ёс заншилд ч нөлөөлөх болжээ.

Тухайлбал Орос, Украйн, Белорусь зэрэг улсад тэмдэглэдэг хаврын баяр буюу “Масленица”-г Украйнд тэмдэглэхийг хоригложээ. Энэхүү шийдвэрийг орос зан заншлыг уландаа гишгэх гэсэн увиагүй оролдлого хэмээн шинжээчид онцлон Украйнчуудыг орос үндэстэн гэдгээ умартахгүй байхыг санууллаа.

Эрт дээр үеэс уламжлал болгон тэмдэглэж ирсэн славянчуудын энэхүү баяр хоёрдугаар сарын 20-26-ны өдөр болж өнгөрсөн билээ. Энэ өдрүүдэд алтан нарыг бэлэгдсэн “блинчик” буюу орос маягийн шарвин идэж хавар ирсэнийг тэмдэглэдэг уламжлалтай юм.

1991 онд тусгаар тогтнолоо олж авсан одоогийн Украйн улс 200 гаруй жил Оросын эрхшээлд байсан аж. Тиймдээ ч энэ хоёр улсын хэл соёл, зан заншилд нийтлэг зүйлүүд маш олон бий. Гэтэл 2010 онд Орос Украйны харилцаа муудаж эхэлснээс хойш “Украйн бол Орос биш” хэмээх уриа Украйнчуудын дунд дэлгэрээд байгаа нь олон жил үргэлжилж буй энэхүү хямрал даамжирсаар гарал үүсэл нэгтэй ард түмнийг талцуулан өв соёл, зан заншилд нөлөөлөх болсны тод жишээ юм.  

 

Москва хот Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ