Хүүхдийн номын санд  “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс 400 ном бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 17:27:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны Хүүхдийн номын санд  АНУ-ын Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс англи хэл дээрх 400 ном бэлэглэв.

Хүүхэд, залуучуудын соёлын ордны номын сан  нь дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, соёл хүмүүжлийн арга хэмжээ байгуулах зорилготой юм. Уг зорилгынхоо хүрээнд 40 хүний суудалтай Хүүхдийн номын сан байгуулжээ. Уг номын сан нь нийт 8000 гаруй номтой аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ