“Монгол-Оросын улс төрийн үйл явцын онцлогууд” ном хэвлэгдэн гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2017-03-20 16:43:35

УИХ-ын гишүүн Л.Болд, Буриадын Ардын Хурлын депутат С.Калмыков нарын “Монголия и Россия: Особенности политических процессов” буюу “Монгол- Оросын улс төрийн үйл явцын онцлогууд” номын нээлт Москва дахь ЭСЯ-ны байранд боллоо.

Номын нээлтэд ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Буриадын Ардын Хурлын депутат С.Калмыков, ОХУ-ын Төрийн Думын депутат А.Дамдинов болон монгол судлаач эрдэмтэд оролцов.

“Эл номонд сүүлийн 27 жилийн турш манай хоёр орны улс төрийн амьдралд тохиосон үйл явдлыг бодитоор  тусгаж бичсэнээрээ онцлогтой. Хоёр орны түүхэнд сүүлийн үед адил төстэй тулгамдсан асуудал ихээр үүссэн бөгөөд өөр өөрийн замаар асуудлаа шийдэж, алдаа оноогоо дэнсэлсээр ирснийг харьцуулан сонирхох хүн цөөнгүй бий. Зөвхөн монголчууд оросуудаас суралцах биш, оросууд ч биднээс суралцах зүйл их байна” хэмээн  УИХ-ын гишүүн Л.Болд нээлтийн үеэр онцоллоо.

Хоёр орны улс төрийн онцлогийг харуулсан энэхүү ном орос хэлээр хэвлэгдсэн байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Л.Болд, Буриадын Ардын Хурлын депутат С.Калмыков нар 1990-ээд онд танилцсан бөгөөд 20-иод жилийн өмнө ярилцаж байсан санаагаа ийнхүү ажил хэрэг болгожээ.

Москва хот

Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ