Сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг ахмадууд уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-29 16:26:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд сумынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үүднээс Ахмадуудаас шинэлэг ажил үйлсийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Тухайлбал аймгийн Ахмадын хорооноос санаачилан  "Нэг ахмад 1000 төгрөг" гэсэн хандивын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэх хандивын аянаа зарлалаа. Ахмадууд энэхүү аяны хүрээнд Сүхбаатар сумын төвд байрлах “Буйрын гол”-ын эрэг дээр наран шарлагын болон амралт зугаалгын талбай байгуулан тохижуулах гэнэ. Эл аянд идэвхтэй оролцон аймгийнхаа нийт ахмадууд, бусад албан байгууллага аж ахуйн нэгж, иргэд залуучууд, ТББ-уудад уриаллаа. Үүгээр зогсохгүй ахмадууд Сүхбаатар сумын төвийн гэрэлтүүлэг, тохижилт, хог хаягдал түүний цэвэрлэгээ, нийтийн бие засах газар, гудамж, айл өрхийн өнгө төрх, барилга байшингуудын гаднах өнгийг сэргээх, золбин нохойнуудыг устгах зэрэг олон асуудлаар аймаг, суманд тулгамдаж буй асуудлуудыг харилцан ярилцаж, хамтран шийдвэрлэхэд гар бие оролцохоо мэдэгдлээ.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ