Чөлөөт бөхийн цуврал тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Засаг даргын нэрэмжит Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн цуврал тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.
Тус тэмцээний хөвгүүдийн жинд 1-р байрыг 72 оноогоор Ш.Бат-Очир багштай Цогцолбор 2-р сургууль, 2-р байрыг 44 оноогоор Д.Буянт багштай Ахлах 3-р сургууль, 3-р байрыг 36 оноогоор Б.Баттөр багштай Өмнөговь сумын баг тамирчид эзэлсэн байна. Харин охидын жинд 1-р байрыг 54 оноогоор Д.Банзрагч багштай Наранбулаг сум, 2-р байрыг 44 оноогоор Ш.Бат-Очир багштай Цогцолбор 2-р сургууль, 3-р байрыг 32 оноогоор Л.Балхаажав багштай Цогцолбор 1-р сургуулийн баг тамирчид хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд аймгийн төвөөс гадна хөдөөгийн 18 сумаас өсвөрийн бөхчүүд ирж оролцсон нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг илүү их сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон байна. Иймдээ ч хөдөө сумдынхнаас олон тамирчин медальт байранд орсон аж.
Б.Батхүү