Модон бөмбөгчид Хонконгоос мөнгө, хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-10 14:54:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид Хонконгийн нээлттэй олон улсын тэмцээнд оролцож эрэгтэй багийн төрөлд 24 замын нийлбэр оноогоор гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, цом хүртжээ.

Тус багийн бүрэлдэхүүнд Э.Энх-Алдар, М.Ууганбаяр, Г.Санзайдорж, О.Мижиддорж, Г.Сугарбаяр нар багтжээ. Мөн манай тамирчид баг, ганцаарчилсан, хосын төрөлд өрсөлдсөн байна. Эрэгтэй хосын төрөлд нийт 27 хос өрсөлдсөнөөс ХААИС-ийн оюутан М.Ууганбаяр, Г.Санзайдорж нар 96 оноогоор хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэд болжээ.

Тус тэмцээнд Япон, БНСУ, Тайвань, Сингапур, БНХАУ, Малайз, Хонконг, Угандагийн тамирчид ур чадвараа сорин оролцсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ