Элчин сайд Зоран Вуяичийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-14 11:17:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Серби Улсын тусгай элч, Элчин сайд Зоран Вуяичийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд  олон жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн Монгол, Серби хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдаа, аж  үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Зоран Вуяич мөн тус улсын Гадаад хэргийн сайд Ивица Дачичийн урилгыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд уламжилж өгөхийг хүсэв.

 

Холбоотой мэдээ