Алдарт математикч Жон Нэш автын ослоор нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:59:27

ВАШИНГТОН. /Xinhua/. Америкийн математикч, Нобелийн шагналтан бөгөөд “Гайхамшигт оюун ухаан” киноны гол дүр Жон Нэш өнгөрсөн бямба гарагт автын ослоор 86 насандаа нас баржээ.

АНУ-ын цагдаа нарын мэдэгдсэнээр, тус улсын Нью-Жерси муж улсад такси осолдсоноор Нэш болон түүний эхнэр Алисия амиа алдсан байна. Тэд тус муж улсад амьдардаг байжээ.

1928 онд АНУ-ын өмнөд нутгийн Баруун Виржини муж улсад мэндэлсэн Нэш  Пристоны их сургуульд сурсан байна. Тэрбээр корпорациуд болон хувь хүмүүсийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийдэг тоглоомын онолын талаарх бүтээлээрээ өөрийгөө аугаа математикч болохыг батлан харуулсан юм.

Нэш хожим нь шизофрени буюу сэтгэцийн эмгэгтэй болсны улмаас эрдмийн ажлаа орхихоос өөр аргагүйд хүрч байв.

Гэхдээ эхнэрийн дэмжлэг туслалцааны ачаар түүний бие сайжирч, ажилдаа буцаж орж байсан юм. Тэрбээр 1994 онд Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртсэн.

“Гайхамшигт оюун ухаан” кинонд энэ хосын өвчинтэйгээ хэрхэн тэмцэж байгаа болон Нэшийн ололт амжилтын тухай гардаг юм. Энэ кино 2001 онд Академийн шагнал буюу Оскарын шагнал хүртсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд