Номын санчид “Алтан цом”-ын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-01 09:39:11
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Номын сангийн баг хамт олон Монголын Номын сангуудын спортын наадамд амжилттай оролцож “Алтан” цом болон Шилжин явах цомын эзэд боллоо.
Тус тэмцээнийг жил бүр Монголын номын сангийн консорциум, Үндэсний Батлах хамгаалахын Их сургуулийн Төв номын сангаас уламжлал болгон зохион явуулдаг байна.
Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон тус тэмцээнээс волейбол төрлөөр-Алт, Мөнгөн медаль, Сагсны төрлөөр-Алт медаль, Цэрэгжилт төрлөөр Мөнгөн медаль хүртэж нийт багийн дүнгээр тэргүүлж ганзага дүүрэн нутагтаа ирлээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ