Хөвсгөл аймгийн Засаг дарга сэтгүүлчдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-02 22:26:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд орон нутагт хэвлэлийн салбарт ажилладаг хамт олныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр  Мөрөн телевизийн сэтгүүлч Б.Мөнхдалай шагнуулсныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Сэтгүүлч Б.Мөнхдалай нь орон нутагт “Иргэн таныг сонсъё” шууд нэвтрүүлгийг тогтмол явуулж иргэдийн санал хүсэлтийн мөрөөр төрийн байгууллагуудаас тодруулж төр иргэнийг холбох гүүр нь болж ажилладаг гэнэ. Мөн орон нутагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр мэдээ мэдээллээ бэлтгэж, эгэл жирийн иргэдийн бодит амьдралын тухай “Эгэл амьдрал” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж үзэгчдийн танил болсон шилдэг сэтгүүлчдийн нэг ажээ. Уулзалтын үеэр Л.Ганболд, "Төр түмний итгэл хүлээсэн их ажлыг амжуулахад дандаа хамт байж ард иргэддээ шуурхай мэдээ мэдээллийг хүргэж байдаг та бүхэндээ баярлалаа. Зөвхөн Мөрөн суманд хүрдэг байсан орон нутгийн телевизийн мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг малчны хотонд хүрдэг болсонд талархаж байна" гээд цаашид олон олон шинэ уран бүтээл туурвин ажиллахыг хүсэн ерөөлөө.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ