Хилчдэд 15 агт морь гардуулав

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-31 23:30:07

Монгол Улсын хоймор нутагт байрлах Хөвсгөл аймаг хойд талаараа ОХУ-ын Тува, Буриад улсын муж, аймаг хоттой  Монгол улсын хилийн 8/1 хэсэг болох 1027 км нутгаар Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумуудтай  хил залгаа оршдог билээ.

Улсын хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин бүрт 3 уналгын морь олговол уналгын бүрэн байдлыг хангаж хил хамгаалалтад бодит дэмжлэг болох ба хил хамгаалалтанд тулгамдаж байгаа нэг гол зүйл болох хилчдийг уналгын мориор хангах зорилгоор “Хил хамгаалалтад бидний оролцоо” сэдэвт аяны хүрээнд Хөвсгөл аймгийн 314 мянгат малчин бүр санаачлага гарган хил хамгаалах үйл ажиллагаанд зориулж нэг агт морь хандивлахыг хүсч “Нэг мянгат-нэг агт “ хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ хөдөлгөөнд Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумын иргэд  идэвхитэй оролцож 15 агт морьдыг хилчдэд гардууллаа. Хилийн бүс нутгийг Хөвсгөл аймаг дахь хилийн 0257 дугаар анги хариуцан хамгаалдаг бөгөөд байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, хилийн орчмын хэсгүүдээр  хур тунадас ихээр унадаг, байгалийн бартаа саад ихтэй, өндөр уул, сарьдаг, хад асга, гуу жалга, гол мөрөн, намаг шалбаагтай ой тайгын хэсгээр хилчид явж үүрэг гүйцэтгэдэг байна. Хилчид хилийн манаанд морин уналгатайгаар 10 хоногоос 1 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг учир морьдыг эргэж уналгын эдэлгээ даах хүртэл доод тал нь 2 сар хүртэлх хугацаатайгаар ашиглах боломжгүй болдог ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ