Сэлэнгийн ардын авьяастан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 10:53:54

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ардын авьяастан Ц.Цолмонбаатар Ажилчны урлагийн 4-р их наадмаас шагнал хүртжээ.

 Тэрээр энэ сарын эхээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордоны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ажилчны урлагийн 4-р их наадамд аймгийнхаа 17 сум,  6 тосгоныг төлөөлөн оролцсон байна. Ерөө сумын ардын авьяастан Ц.Цолмонбаатар ардын дууны төрөлд тусгай байранд шалгарч “Соёлын алдар” медалиар шагнагджээ.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ