Маргааш хур тунадас орохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-25 19:47:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өдөр буюу маргааш Баянхонгор аймгийн хэмжээнд хур тунадасгүй, нартай байх бөгөөд нийт нутгаар +25 градусаас дээш халахыг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, хангайн уулархаг нутгаар 26-29 градус дулаан, говийн нутгаар 31-35 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 35 градус дулаан, Алтайн салбар уулсаар 25-29 градус дулаан, бусад нутгаар 25-35 градус дулаан байх аж. 
Баянхонгор аймгийн төв орчмоор салхи баруун хойноос 2-4м/с, зүүн хойноос 1-4м/с. Агаарын температур 30 градус дулаан байна.
                                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ