Дорноговьд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 552 хүн санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-07 10:21:34
Дорноговь /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар иргэдээс санал авсан.
Дорноговь аймгийн хэмжээнд  дахин санал хураалтад оролцохоор 588 сонгогч хүсэлт гаргаснаас  552  сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ.
Сонгуулийн тухай хуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн саналыг авахаар заасан байдаг.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ