“Нэг баг-Нэг агт” сайн үйлсийн аяны уриалгыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-16 16:20:24
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга багийн Засаг дарга нараас гаргасан “Нэг баг-Нэг агт” сайн үйлсийн аян өрнүүлэхээр гаргасан уриалгыг дэмжлээ.
Багийн Засаг дарга нар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулж баг бүр нэг агт хилийн цэргийн уналгад зориулан хандивлахаар уриалга гаргасан юм. Аймгийн хэмжээний 75 баг энэ аянд нэгдэнэ.
Агт морьдыг цуглуулах, хилийн цэргийн ангид хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар, сумын Засаг дарга нарт даалгасан байна. Энэ үеэр Хилийн цэргийн 0286-р ангийнхан хил хамгаалах албаны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажил зохион байгуулах ажээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ