Виржини муж улсад болсон мөргөлдөөнийг ХМТ шалгаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Виржини муж улсад үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэнтэй холбогдуулан Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ мөрдөн шалгалт явуулж эхэлжээ.
Үндсэрхэг үзэлт цагаан арьстнуудыг “бөөрөнхийлөлгүйгээр” шууд шүүмжилсэнгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бүгд Найрамдах намыхан нь ч шүүмжилж байна.
Виржини муж улсын Чарлоттесвилл хотод өнгөрсөн бямба гарагт болсон мөргөлдөөний үеэр 15 хүн гэмтэж бэртсэн юм. Мөн автомашинтай 20 настай этгээд жагсагчид руу дайран орсны улмаас нэг эмэгтэй амь үрэгдэж, 19 хүн гэмтэж бэртжээ. Жолооч нь цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн нэг гэсэн мэдээлэл байна. Түүнийг цагдаа нар баривчлан саатуулжээ.
ХМТ-ны албаны хүн өчигдөр хэлэхдээ “ХМТ иргэний хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
Д.Трамп бямба гарагт мэдэгдэл хийхдээ энэ хэргийг “үзэн ядалт, хүчирхийллийн шинжтэй хэрэг” гэж тодорхойлсон ч цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай огт дурдаагүй юм.

Г.Доржханд