Акапулькод болсон хүчирхийллийн улмаас 7 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ
МЕХИКО. /Reuters/. Акапулько хотын далайн эргийн амралтанд 7 хүн амиа алдсан байдалтай олдсон гэж Мексикийн эрх баригчид мэдэгдлээ.
Лхагва гарагт болсон хэргүүдийн нэг нь таксины үйлчилгээ эрхэлдэг газарт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг хөнөөсөн хэрэг юм. Герреро мужийн аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Роберто Алварес өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэхдээ нас барсан гурван хүний хоёр эрэгтэйг нь хүлээд гурвууланг нь толгой тус газар нь буудсан байсан гэжээ. Тэдний гэр бүлийнхний мэдээлснээр нас барсан эрчүүд бүгд таксины жолоочид байсан гэжээ.
Акапулько хотод энэ жилийн эхний 7 сарын байдлаар 483 хүн амины хэрэг гарсан гэж бүртгэгдсэн байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад ойролцоогоор 13 хувиар буурсан боловч Мексик улсын хамгийн аюултай хот хэвээр байсаар байна. Одоогийн байдлаар энэ жилийн хувьд улсын хэмжээнд хүн амины хэрэг 27 хувиар өссөн байна.
Мексикийн хар тамхины бүлэглэл картелууд Латин Америкаас АНУ-руу хар тамхи тээвэрлэх гол бааз нь болдог. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн тэмцэл энэ орныг хамгийн аюултай орны нэг болгож байгаа бөгөөд Мексик улсын хүчирхийлэл, гэмт хэрэг тус улсыг иргэний дайны ирмэгт хүргээд байна.

Х.Сарнай