Ираны цөмийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ гарвал зохих хариу арга хэмжээ авна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тохиролцон тогтсон “Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөнөөс” АНУ гарсан тохиолдолд Ираны эрх баригчид улс төрийн тодорхой нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлно гэж Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф лхагва гарагт Нью-Йоркт хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
"Хэрэв АНУ хэлэлцээрээс гарвал Иран улс ч түүнээс гарах үндэс бүрдэнэ. Гэхдээ бидний шийдвэрт нөлөөлөх нэмэлт нөхцөлүүд байгаа юм. Үүнд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Европын орнуудын баримтлах байр суурь багтана” гэж Ираны сайд тэмдэглэжээ.
“Ирантай байгуулсан хэлэлцээрээс гарах тухай эрсдэлтэй шийдвэрийг Дональд Трампын засаг захиргаа гаргавал стратегийн ноцтой алдаа болох ба ингэснээрээ АНУ найдвартай түнш биш гэсэн дохиог дэлхий нийтэд өгнө” хэмээн Зариф онцлон тэмдэглэв.
Иран болон "зургаан орон" 2015 онд Ираны атомтой холбоотой тулгамдсан асуудлыг зохицуулах тохиролцоонд хүрч, “Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөг” баталсан юм. Энэ төлөвлөгөөний дагуу Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ болон Европын Холбооноос тогтоосон хориг арга хэмжээг цуцлаж, хариуд нь Ираны эрх баригчид цөмийн үйл ажиллагаагаа хязгаарлаж, түүнийгээ олон улсын хяналтанд оруулах үүрэг хүлээсэн юм. Энэ тохиролцоо нь 2016 оны нэгдүгээр сард хэрэгжих шатандаа орсон билээ.

Л.Батбаяр