Украин улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Укринформ/. Энэ сарын 16-ны даваа гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өргөтгөсөн хуралдааны үеэр Украин улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тухай Украины үндэсний мэдээллийн “Укринформ” агентлаг мэдээллээ.
НҮБ-ын гишүүн 193 улсын 177-гийнх нь дэмжлэгтэйгээр Украин улс 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах эрхтэй болсон байна.
Украин улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко мэдэгдэхдээ “Украин улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Крымын хойг, Донбассын бүс нутагт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаатай хатуу тэмцэх болно” гэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллага нь 47 гишүүнтэй бөгөөд гишүүдээ гурван жил тутамд НҮБ-ын гишүүн улсууд дундаас сонгодог ажээ.

Г.Доржханд