“Аравт” клубын хүүхдүүд “Дэм дэмэндээ” уриатай аянг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-18 14:31:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө үеийн хүүхэд залуусын төлөөлөл болсон "Аравт" сайн дурын клубын хамт олноос нийгмийн сайн үйлсийн аян эхлүүлэв.
Тус клубын өсвөрийн үеийнхэн өнөөгийн Монголын хүүхэд залуусын дунд идэвхтэй, шинийг илэрхийлэгч, санаачлагч хүүхдүүд цөөнгүй байдгийн илэрхийлэл юм. Тус сайн үйлсийн аян нь "Дэм дэмэндээ" хэмээх уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд "Атга будаа", "Нэг хувцас-Нэг сэтгэл" гэсэн хоёр үйл ажиллагааг зэрэг явуулахаар төлөвлөжээ.

Тэдний энэ үйл ажиллагааны гол зорилго нь нийгмийн эмзэг давхарга буюу амьжиргааны түвшин нэн доогуур хүмүүст тусламжийн гараа сунгах бөгөөд энэ хүмүүст дан ганц эд зүйлээр туслах биш сэтгэлийн дэм, урам зориг өгөх чин зорилт дэвшүүлж буй аян гэдгээрээ онцлогтой.

Энэхүү аянд хүссэн хүн бүхэн оролцож болохоороо давуу талтай. Хүн бүр Хүмүүнлэг сайхан сэтгэлийн үүднээс оролцох боломжтой. Мөн "Аравт" клубын хүүхдүүд энэхүү аяныхаа хүрээнд нэн ядуу айлуудад гэрийн хучлага, дулаалга хийж өгөхөөр болсон байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ