Ши Жиньпин ба түүний эрин үе
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Шиньхуа/. Өнгөрсөн сарын 18-ны өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын танхимын индрийн ард зогсоод Хятадын Коммунист намын /ХКН/ XIX их хурлын төлөөлөгчдөд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажил, ирэх таван жилд юу хийх гэж байгаагаа тайлагнасан билээ.
Ши Жиньпин 32 мянган тэмдэгт бүхий 65 хуудас тайлан-илтгэлийг 3 цаг 30 минутын турш тавих хугацаанд ХКН-ын 89 сая гишүүнийг төлөөлөн XIX хуралд ирсэн 3000 орчим төлөөлөгч 70 гаруй удаа алга нижгэнүүлэн ташсан юм.
БНХАУ "Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе"-д хөл тавьж буйг буюу Хятадын хөгжлийн түүхэн шинэ эрин үе эхэлж буйг тэрбээр илтгэл тавих үеэрээ зарлан тунхагласан билээ.
ХКН-ын XIX их хурлын үеэр тавьсан түүний тайлан-илтгэлийг 10 гаруй хэл рүү хөрвүүлжээ. Орчуулагчид болон гадаадын хэл шинжээчид Шигийн тайлан-илтгэлийн талаарх өөрсдийнхөө сэтгэгдлийг илэрхийлэхдээ “хүчирхэг” гэдэг үгийг олонтаа хэлж байна.
Оросын хэл шинжээч Ольга Мигунова ярихдаа “Би Хятад улсын дарга Ши Жиньпиний ХКН-ын XIX их хурлын төлөөлөгчдөд тавьсан тайлан-илтгэлийг шимтэн уншсан. Би үүнийг өглөөнөөс шөнө дунд хүртэл сууж уншиж дуусгасан. Нэг мэдсэн, хоол цайгаа ч ууж идэхээ мартсан байсан” гэв.
Америкийн хятад судлаач бөгөөд “Кюн” сангийн тэргүүн Роберт Лоуренс Кюн “Энэ тайлан-илтгэлээс харахад ХКН болоод намын Төв Хорооны гол ноён нуруу Ши Жиньпин Хятад улсын түүхэн хөгжлийн гарааны цэг дээр зогсож буй нь харагдлаа” гэж ярив.
10 дугаар сарын 25-нд болсон ХКН-ын Төв Хорооны XIX их хурлын анхдугаар чуулганы үеэр Ши Жиньпинийг ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр улиран сонгосон юм. Дотоод болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод ажиглагчид Ши Жиньпинийг “орчин үеийн хамгийн хүчирхэг социалист гүрнийг бий болгож чадах хүн” гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

1949 онд Мао Зэдун гадаадын түрэмгийлэгчдийн дарлалаас Хятадын ард түмнийг ангижруулж, БНХАУ-ыг үүсгэн байгуулснаа зарлан тунхагласан юм.
Тэгвэл Дэн Сяопин 1982-1987 онд БНХАУ-ыг удирдах хугацаандаа шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлснээр улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлж, улс даяараа чинээлэг амьдрах замыг засаж өгсөн билээ.
Харин Ши Жиньпиний эрин үед БНХАУ “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе”-д хөл тавилаа. XIX их хурлын үеэр Ши Жиньпин “Хятадын коммунистууд үргэлж залуу сэтгэлгээтэй, ямагт өөрсдийгөө “ард түмний албат” гэдгээ ухамсарлан ажиллах ёстой” гэж онцлон тэмдэглэсэн юм.
“Бахдам өөрчлөлтүүд”
Ши Жиньпин 2012 оны 11 дүгээр сарын 15-нд БНХАУ-ын дарга болсон юм. 2013-2016 онд дэлхийн эдийн засаг дунджаар 2.5 хувиар өссөн бол Хятад улсын эдийн засаг 7.2 хувиар өссөн байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улсын 60 сая гаруй иргэн ядууралд “баяртай” гэж хэлжээ.

Ши Жиньпин Хятад улсын дарга болсныхоо дараахан авлига, хүнд сурталтай тэмцэх томоохон кампанит ажлыг санаачилж, энэ кампанит ажлын хүрээнд хэдэн зуун авлигач албан тушаалтныг илрүүлэн шалгаж, зохих хариуцлагыг тооцлоо. Түүний авлигатай тэмцэх кампанит ажил нь ХКН-ын 89 сая гишүүнийг “нэр цэвэр, илүү хүчирхэг болох” боломжоор хангаж өгсөн юм.
Ши Жиньпин Хятад улсын дарга болсноосоо хойш 2 сая алба хаагч бүхий Хятадын армид бүтэц зохион байгуулалт болоод зэр зэвсэглэлийн бүрэн шинэчлэл хийсэн байна.

Мөн “байгаль орчныг хамгаалах хатуу бодлого” хэрэгжүүлж, энэ асуудлаар хангалттай ажил хийгээгүй олон хүнийг шийтгэжээ. Түүнчлэн Хятад улс нь өнгөрсөн таван жилийн хугацаанд шинжлэх ухаан ба технологийн салбарт ихээхэн ололт амжилт гаргасан байна. Тухайлбал, тус улс радио телескоп байрлуулж, квант хиймэл дагуул хөөргөснөөс гадна 2020 он гэхэд өөрийн гэсэн сансрын станцтай болох төлөвлөгөөг боловсруулан одоо хэрэгжүүлж байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд Тайванийн хоолойн удирдагчид анх удаагаа Хятадын даргатай биечлэн уулзсан нь өнгөрсөн таван жилд болсон гол үйл явдлуудын нэг гарцаагүй мөн юм.
Хятад улс нь АНУ болон ОХУ зэрэг том гүрнүүдтэй харилцаагаа улам бүр бэхжүүлсээр байна.
2016 онд Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц валютын тоонд Хятадын юань орсон билээ. Өөрөөр хэлбэл, юань хаана ч чөлөөтэй хөрвөдөг болсон юм. Одоогоор ОУВС-гийн нөөц валютын тоонд юаниас гадна Их Британийн фунт стерлинг, Японы иен, Америкийн доллар, Европын Холбооны евро багтаж байна.
Энэ бүх ажлыг хийхэд амар байгаагүй нь мэдээж. Гэхдээ Ши Жиньпин болон түүний хамтран зүтгэгчид эдгээр амжилтыг гаргаж чадсан юм. Тэд цаашид ч илүү амжилт гаргахаар зүтгэж байна.
Ши Жиньпиний удирдаж буй ХКН 2020 оноос XXI зууны дунд үе гэхэд Хятад улсыг “орчин цагийн аугаа их социалист гүрэн” болгох хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөг гаргаад байгаа билээ.
Эхний шат болох 2020 оноос 2035 он хүртэлх 15 жилийн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний дүнд ХКН социалист шинэчлэлд тулгуурлан чинээлэг дундаж давхаргыг бий болгох аж. Харин 2035 оноос XXI зууны дунд үе хүртэлх хоёр дахь шатанд ХКН хөгжин цэцэглэсэн, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эмх цэгцтэй, үзэсгэлэнт “орчин цагийн аугаа их гүрэн”-ийг бий болгох зорилтыг дэвшүүлээд байна.
Харвардын их сургуулиас саяхан явуулсан судалгаагаар Ши Жиньпин дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 удирдагчийн нэгдүгээрт, мөн дотоодынхоо хамгийн “хүчирхэг улс төрийн зүтгэлтэн”-ээр тодорчээ.
“Ард түмний албат”
ХКН-ын XIX их хурлын нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпиний тавьсан тайлан-илтгэлийг орчуулсан гадаадын есөн орчуулагч бөгөөд хэл шинжээчийн нэг болох Лаосын иргэн Кеовичит Ламнгын хэлэхдээ “Ши Жиньпин бол аугаа удирдагч. Тэр бол албан өрөөнөөсөө төдийгүй ард түмнийхээ дунд орж ажиллаж чаддаг хүн” гэжээ.
Тэгвэл Шигийн тайлан-илтгэлийг франц хэлнээ хөрвүүлсэн Пэгги Кэнтэйв Пьет ярихдаа “Миний ажигласнаар, Ши Жиньпин мэдэгдэхүйц өөрчлөлт хийж чадсан учир ард түмэн нь түүнийг үнэлж байна” гэжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ши Жиньпин дарга олон удаа эгэл ардынхаа аж амьдралтай биечлэн танилцсан билээ. Тэрбээр замын хажуугийн жирийн нэгэн хоолны газарт бусдын адил дугаарлан зогсож байгаад хоол захиалж идэж байлаа. Тэрбээр залуу байхдаа ажиллаж байсан тосгоныхоо оршин суугчдын аж амьдралтай танилцахаар очихдоо хуучин танилууддаа өгөх бэлгээ өөрөө сонгож, худалдан авч байсан юм. Тэрбээр аадар бороон дунд Ухань хотын боомтын үйл ажиллагаатай танилцаж, асрамжийн газрын хоолны цэсийг шалгаж, газар хөдлөлтийн голомтод очин нөхцөл байдалтай танилцахдаа түр хоргодох байранд хоноглож байсан юм.

Тэрбээр өтгөн утаан мананд бүрхэгдсэн Бээжин хотын “гэр хороолол”-д гэнэтийн айлчлал хийж, оршин суугчдаас ямар ажил хийдэг, хэр хэмжээний цалин авдаг, яаж хоол цайгаа хийж иддэг, яаж гэр орноо дулаацуулдаг, жорлон гэрээс нь хэр хол болох зэргийг нэг бүрчлэн асууж байв.
Ши Жиньпин Хятадын “ядууралд хамгийн их нэрвэгдсэн” бүх газарт өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрийн биеэр очжээ. Түүний ядууралтай тэмцэж чадаж байгаагийн нууц үүнд оршиж байгаа юм.
2013 оны 11 дүгээр сард тэрбээр Хятадын төвийн нутгийн Хунань мужийн ядуу буурай Миао тосгонд очиж байсан юм. Тэр үед тосгоны бичиг үсгийн боловсролгүй нэгэн оршин суугч болох Шы Пажуань “Би таныг хэн гэж дуудах вэ? гэхэд Ши Жиньпин өөрийгөө “ард түмний албат” гэж танилцуулж байв.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд 60 сая гаруй хүнийг ядуурлаас гаргаж чадсан тэрбээр 2020 он гэхэд үлдсэн 40 сая иргэнээ ядуусын эгнээнээс гаргахаа ХКН-ын XIX хурлын үеэр амласан юм. Түүнийг “хүн төрөлхтний түүхэнд ядууралтай хамгийн сайн тэмцэж буй хүн” гэж дэлхийн нийт үзэж байна.
Хятад улс 1.3 тэрбум гаруй хүнээ тэжээж чадаж байна гэдэг өөрөө “маш том ололт амжилт” юм.
Ши Жиньпин одоо ард түмэндээ илүү сайн боловсрол эзэмшүүлэх, илүү тогтвортой бөгөөд өндөр цалинтай ажлын байр бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна.
Дэлхийн удирдагч

2017 оны нэгдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Хятадын анхны төрийн тэргүүн болсон бөгөөд тэрбээр “Хүн төрөлхтний ирээдүйн төлөө ажиллах нийгэмлэгийг бий болгохын төлөө хамтран ажиллацгаая” уриалга дэвшүүлж, үг хэлсэн юм. Түүнийг 47 минут үг хэлэхэд орон орноос ирсэн төлөөлөгчид 30 гаруй удаа алга нижгэнүүлэн ташжээ.
Мөнхийн тайван амгалан, аюулгүй, нээлттэй, бүх үйлчилгээ нь хүртээмжтэй, цэвэр бөгөөд үзэсгэлэнт дэлхий ертөнцийг бий болгохыг тэрбээр дэлхий нийтэд уриалсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “Дэлхийн энх тайван бөгөөд хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, хүн төрөлхтний ирээдүйн төлөө ажиллах нийгэмлэгийг бий болгох зорилтод хүрэхийн тулд НҮБ Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлж байв.

2016 оны зургадугаар сард Польшийн нийслэл Варшав хотод Хятад-Европын хооронд чингэлэгт галт тэрэг явуулж эхлэх арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпин, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда нар польш алим хамтдаа амталж байв. Өнөөдөр Шигийн амталж байсан польш алим “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадад ирдэг болоод байна. Шигийн санаачилсан “Бүс ба Зам” санаачилгыг өнөөдөр 100 гаруй улс орон болон олон улсын байгууллага дэмжиж, хамтран ажиллаж байна.
2017 оны тавдугаар сард Ши Жиньпин Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ чуулга уулзалтад дэлхийн томоохон гүрнүүд, тухайлбал “Их-7” бүлгийн төлөөлөгчид оролцсон билээ.
Сямэнь хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт, Ханжоу хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт, Бээжин хотноо болсон АПЕК-ийн Эдийн засгуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт зэрэг өнгөрсөн таван жилийн хугацаанд болсон олон улсын томоохон уулзалтуудад түүний хэлсэн үгийг олон улс “үнэтэй зөвлөгөө” гэж хүлээн авсан юм.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ши Жиньпин таван тивийн 57 улс орон, олон улс болон бүс нутгийн байгууллагаар зочилсон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр дэлхийг 14 удаа тойрсонтой тэнцэх хэмжээний замыг туулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны протокол хөтлөгчдийн мэдэгдсэнээр, Шигийн гадаад улс орнууд дахь айлчлал дандаа шахуу хөтөлбөртэй, нэг уулзалтаас нөгөө уулзалтын хооронд “гүйсээр” өнгөрдөг аж. Тухайлбал, 2015 онд ӨАБНУ-д болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны талаарх Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтыг Ши Жиньпин даргалж, шөнө дунд хоёр талын уулзалтууд хийж байжээ. Мөн 2016 онд Энэтхэгийн Гоа хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр өглөөний 8:00 цагт зочид буудлаасаа гараад, өдөржингөө ажиллаж, шөнийн 01:00 цаг гэхэд ч зочид буудалдаа орж ирж чадаагүй л байжээ.
Тэрбээр Хятад улсын даргын хувиар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай 20 гаруй удаа уулзаад байна. Тэдний бат бөх нөхөрлөл нь хоёр талын харилцааг түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүргэж бэхжүүлээд байна. Мөн тэрбээр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын аль алинтай нь яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлээд байна.

Ши Жиньпин бол Европын Холбооны төв байранд зочилсон Хятадын анхны төрийн тэргүүн юм. Тэрбээр Европын бүх оронд айлчилжээ. Европын бүх улс орон Хятад улсыг “чухал түнш” гэж үзэж байна. Хятадын санаачлан байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 гишүүн улс орны бараг гуравны нэг нь Европын улсууд юм.
Ши мэргэн ухаан, ухаалаг шийдлээрээ “соёл иргэншлийн сөргөлдөөн” үүсэхээс сэргийлж чадаж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Тэрбээр хүн бүртэй чин сэтгэлээсээ харилцдаг нэгэн. В.Путин нэгэн удаа “2013 оны АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин надад төрсөн өдрийн бялуу илгээж, бид хачиртай талхаар даруулан сархад хүртсэн” гэж ярьж байв. 2016 оны долдугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Денис Сассу Нгессо Хятад улсад 14 дэх удаагийн айлчлалаа хийхэд Ши түүнд өмнөх айлчлалуудынх нь үеэр авсан 70 гаруй гэрэл зургаас бүрдсэн гэрэл зургийн цомгийг бэлэглэж байжээ.
Ши Жиньпийг ямар ч улс орны төр засгийнхан болоод ард иргэд халуун дотноор угтан авдаг. ОХУ-ын БХЯ болон Зэвсэгт хүчний жанжин штаб Ши Жиньпинийг төв байрандаа хүлээн авч байсан юм. Энэ нь тус хоёр газар гадаад улс орны төрийн тэргүүнд үүд хаалгаа нээсэн анхны тохиолдол болж байв.
Энэ бүхэн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “дэлхийн хэмжээний удирдагч” болохыг нотлон харуулж байгаа юм.

Г.Доржханд