Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн дууны наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:35:23

Завханд МУУГЗ Д.Цэвээнравдангийн нэрэмжит дууны наадмыг “Ардын дуу”, “Зохиолын харилцаа дуу”, “Зохиолын дуу”-ны төрлүүдээр зохион  явууллаа.

Тус дууны наадамд давхардсан тоогоор нийт 100 гаруй ардын авьяастан оролцож авьяас билгээ сорин өрсөлджээ. Зөвхөн зохиолын дууны төрөлд л гэхэд 50 гаруй ардын авьяастан оролцсон бол зохиолын дуучдын уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, эхний шилдэг 15 ардын авьяастныг шалгаруулж  БАТЛАМЖ мөнгөн шагнал хүртээлээ.

Зохиолын дуугаар хамгийн олон байр эзэлсэн Цагаанчулуут сумын ардын авьяастнууд  уралдааны ГРАН ПРИ алтан медаль, мөнгөн шагнал хүртсэн байна. Энэ удаагийн наадамд МУУГЗ Д.Цэвээнравдан өөрийн биеэр хүрэлцэн ирж, ардын авъяастнуудтай уулзаж урам хайрласан байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ